| | USD/MNT 0₮

ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХЭН ҮЙЛДДЭГ ВЭ

Сүүлийн үед нийгэмд сэтгэл сэрдхийлгэсэн аймшигт муухай бузар жигшүүрт хэрэг гарсаар байна. Төрсөн охиноо удаа дараа хүчирхийлэхээс гадна гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд хойд эцэг нь хоёр настай, нэг настай хүүхдийг үхтэл нь зодож нэгнийх нь аминд хүрсэн жигшүүрт хэрэг Хэнтий аймагт гарлаа.

Итгэж найдсан аавдаа эрэмдэг зэрэмдэг болтлоо зодуулдаг. Эвийлж хайрлаж өсгөх эцэгтээ доромжлуулж бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охин амиа хорлох оролдлого хийсэн гэх мэт айдаст автуулсан хэрэг шил шилээ даран гарсаар байна.

Хэдхэн сарын өмнө мөн л хойд эцэг Тодзаяа гэгч этгээд хоёр хүүхдийг зодож хүндээр бэртээсэн хэрэг гарч байсныг санах байх.

Нийгэмд, айл өрхөд нийтэд хүчирхийлэл гаарч гарсаар байна. Төрийн болон төрийн бус байгууллага хүүхдийн эрх хамгаалдаг газрууд ниргэсэн хойно нь хашгираад байна. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрлөө гэгчийг харуулаад байна. Яагаад ийм асуудалд, эрсдэлтэй бүлэгт амьдардаг насанд хүрээгүй хүүхдүүд болоод архины хамааралтай аав ээжүүдэд анхан шатны нэгжүүд болох дүүрэг, хороод, сумын нийгмийн ажилтнууд хүрч ажиллаж, анхаарал халамж тавьж болдоггүй юм бэ. Өдөр бүр эргэлдэж, хяналт тавьж чадахгүй юмаа гэхэд сардаа хоёр удаа эргэж, аюултай орчинд хараа хяналт сул байдаг насанд хүрээгүй нялх балчир үрсийг хаана хэнтэй, ямархуу  амьдарч байгаад нь анхаарлаа хандуулж болдоггүй юм бэ. Хүн ёсоор хүнлэг сэтгэл яагаад гаргаж болохгүй гэж. Нөгөөтэйгүүр хорих ангиас суллагдсан гэмт этгээдүүдэд цагдаагийн байгууллага болоод нийгмийн ажилтнууд нийгэмшүүлэх тал дээр яагаад ажиллахгүй байгаа юм бэ. Хорихоос магадлан болоод батлан даалтаар суллагдсан хэнийг ч цагдаагийн байгууллага хяналтандаа байлгах ёстой. Гэтэл хоёр настай хүүгийн аминд хүрсэн Б гэгч өнгөрсөн зургадугаар сард хорихоос суллагдсан бөгөөд арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагаас ерөөсөө хяналт тавиагүй байсан байгаа юм.

Эрх чөлөөтэй боллоо хэмээн хорихоос суллагдсан тэрбээр хоёр хүүхэдтэй эмэгтэйг элэг барьж, гэрт нь ороод суучихсан. Эхний нэг сар хайр энхрийлэл дунд байлгасан ч сүүлийн нэг сар хардаж зовоож, тамладаг байсныг хохирогчийн ар гэрийнхэн хэлж байна. Үнэхээр харамсалтай хэрэг. Хэн ч итгэж найдсан хүндээ дарамтлуулж эцэстээ үр хүүхдээ гарт нь алдана гэж бодохгүй байх. Гэвч зургаан удаа ял шийтгэл эдэлж хорихоос суллагдсан хүнд итгэнэ гэдэг тэр эмэгтэйн буруу ч байж мэдэх юм. Гэхдээ хүний амьдралын зөв бурууг олон нийт шүүх ёсгүй.

Дахиад ийм бусармаг хэрэг гаргуулахгүй тулд хаа хаанаа хариуцлагатай баймаар байна. Иргэн төвтэй төрийн болон төрийн бус байгууллагууд нь хүүхэд рүү хандсан хариуцлага, нийгмийн ажлаа хийгээч. Хаана, хэний хүүхдийн эрх зөрчигдөж, эрүүл мэнд амь насаараа хохирох аюултай байна, тэр хүүхдийг хамгаалалтад аваачээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллагуудаа төр нь дэмжихийг хүсье. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэлт, соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээллийн ажил чухал байна.

Эцэст нь хэлэхэд хүчирхийллийг хэн, ямар хүмүүс үйлддэг гэж санана. Энэ талаар доктор Өнөрмаа судалгаа хийжээ.

Багадаа өөрөө хүчирхийлүүлж байсан, эцэг эхийн хайр халамж үзээгүй, эсвэл эцэг эх нь бага насны хүүхдийнхээ хажууд архидаж зүй бус жигшүүрт үйлдэл харуулдаг, ээж нь хаяад явчихснаас болж эмэгтэй хүнийг үзэн ядаж өссөн зэргээс шалтгаалж ирээдүйд хэн нэгнийг хүчирхийлэгч болж өсдөг гэх судалгааг хийжээ.

Багадаа өөрөө хүчирхийлүүлж байсан, эцэг эхийн хайр халамж үзээгүй, эсвэл эцэг эх нь бага насны хүүхдийнхээ хажууд архидаж зүй бус жигшүүрт үйлдэл харуулдаг, ээж нь хаяад явчихснаас болж эмэгтэй хүнийг үзэн ядаж өссөн зэргээс шалтгаалж ирээдүйд хэн нэгнийг хүчирхийлэгч болж өсдөг гэх судалгааг хийжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.