| | USD/MNT 0₮
Цартахал болон эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улс 0-18 насны хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжээ 100 мянга болгосон билээ. Энэ мөнгийг 2020 он дуустал олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин ирэх 2021 онд үргэлжлүүлэн олгох эсэхийг Сангийн яамнаас судалж эхэлжээ.
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг ирэх онд шат дараатай бууруулах талаар мэдээлсэн.
Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянгаар үргэлжлүүлэн олгохоор болжээ. Одоо Сангийн яам төсвийн төслөө бэлтгэж байгаа бөгөөд ирэх 7 хоногт Засгийн газарт танилцуулах аж.
Ирэх оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянгаар үргэлжлүүлэн олгохоор болжээ. Одоо Сангийн яам төсвийн төслөө бэлтгэж байгаа бөгөөд ирэх 7 хоногт Засгийн газарт танилцуулах аж