| | USD/MNT 0₮

78 настай тэшүүрчин Б.Жалбаа өвлийн олимпод оролцоно

Олимпод хоёр, ДАШТ-д нэг удаа оролцсон тэшүүрчин Б.Жалбаа 2019 оны нэгдүгээр сард Японд болсон ахмадын олон улсын тэмцээнд түрүүлэхдээ улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм. 78 настай ахмад тамирчин маань 2020 оны нэгдүгээр сарын 08-20-ны өдрүүдэд Австри улсын Инсбрук хотноо зохион байгуулагдах Өвлийн олимпод оролцох эрхээ авчээ. Тэрбээр тэшүүрийн 500, 1000, 3000, 5000 метрийн зайд уралдах гэнэ. Б.Жалбаа гуай 1968 онд өвлийн олимпод хоёр дахь удаагаа өрсөлдсөж байсан. Түүний амжилтуудаас цухас дурдвал:

  • 1973 онд Хөвсгөл аймагт зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож хүрэл медаль;
  • 2008 онд Ахмадын УАШТ-ий алтан медаль хүртэж байжээ.

Тэрбээр тэшүүрээс гадна олон авъяас бий. Үндэсний сур, шагайн харваагаар хичээллэж, спортын мастер цолтой нэгэн. Тэр ч бүү хэл Үндэсний сурын ахмадын УАШТ-ий дөрвөн түрүүтэй аж.

Олимпод хоёр, ДАШТ-д нэг удаа оролцсон тэшүүрчин Б.Жалбаа саяхан Японд болсон ахмадын олон улсын тэмцээнд түрүүлэхдээ улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм. 78 настай ахмад тамирчин маань 2020 оны нэгдүгээр сарын 08-20-ны өдрүүдэд Австри улсын Инсбрук хотноо зохион байгуулагдах Өвлийн олимпод оролцох эрхээ авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.