| | USD/MNT 0₮

Берлинд хар тамхи хэрэглэж байгаад баригдсан МИАТ-ийн нисгэгч ИЛ БОЛЛОО

Манай улсын иргэд гадаадын улсад хөл тавих “нүүргүй” боллоо. Очсон улс бүртээ хэрэг тарьж, хулгай зодоон хийж, хар тамхи зөөвөрлөж, хуулийг нь уландаа гишгэсэн “үхэр” Монголчуудад хэн л дуртай байх вэ дээ. Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан хэрэг намжаагүй байхад саяхан Вьетнамд монгол залуу хулгай хийж байгаад баригдсан. Үүнээс болж гадны виз олгогчид бидэнд тун дургүй болж байгаа сурагтай. Европын улсад боловсролын зэрэг горилсон хүмүүсийн виз олголт тодорхойгүй хугацаагаар хойшилж, зарим нь хилийн дээснээс нутаг буцаж байгаа гэнэ. Энэ мэт хэргүүд цуварсаар байхад дайран дээр давс гэгчээр манайхан Берлин хотод дахин нэг шуугиан тариад амжжээ.

Тодруулбал, өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд ярилцлага өгөхдөө “МИАТ-ын нисгэгчид гадаад улсад хар тамхи хэрэглэж яваад баривчлагдсан” хэмээн мэдэгдсэн. Уг мэдээллийн талаар баттай эх сурвалжаас тодруулахад “МИАТ” ХК-ийн “Боинг 767-300” агаарын хөлгийн хоёрдугаар нисгэгч, Д.Булганхангай болох нь тогтоогджээ. Д.Булганхангай нь 1990 онд төрсөн.

Хэргийг дахин сануулбал, 2019 оны арваннэгдүгээр сард тус компанийн ТУЗ-ийн зарим гишүүн болон удирдлага ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан нэгэн хуралд оролцжээ. Тэнд байх хугацаандаа бүгд 5 одтой зочид буудалд цугтаа буудалласан байна. Тэр үед архидан согтуурч, түйвээх явцад зочид буудлын ажилчид цагдаа дуудсан аж. Цагдааг ирэхэд Д.Булганхангай нь хэвийн бус харагдсан тул шинжилгээ хийхэд мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Үүнээс болж Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоц саатаж, асар их өр төлбөр гарсан байна.

Бидэнд олдсон мэдээллээр хар тамхи хэрэглэсэн нисгэгчийн аав болох Ж.Доржнамжил нь МИАТ-ын Нислэгийн хэлтсийн дарга, “Боинг 767-300” агаарын хөлгийн дарга юм байна.

Үүнээс гадна Берлинд хамт зорчсон МИАТ-ын Сургалтын төвийн захирал н.Баасандоржийн хүү мөн архидан согтуурч, зочид буудлын 300 сая төгрөгийн өртөг бүхий зүйлийг эвдэлж хагалан, “МИАТ” ХК-ийг төдий хэмжээний өр төлбөрт унагажээ.

Энэ бүх хариуцлагыг хэнээс нэхэх вэ. Хариуцлага алдсан салбарын сайд Б.Энх-Амгалангаас нэхэх үү, эсвэл танхимынхаа сайдаа хариуцаж чадаагүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тооцох ёстой юу?

Манай улсын иргэд гадаадын улсад хөл тавих “нүүргүй” боллоо. Очсон улс бүртээ хэрэг тарьж, хулгай зодоон хийж, хар тамхи зөөвөрлөж, хуулийг нь уландаа гишгэсэн “үхэр” Монголчуудад хэн л дуртай байх вэ дээ. Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан хэрэг намжаагүй байхад саяхан Вьетнамд монгол залуу хулгай хийж байгаад баригдсан. Үүнээс болж гадны виз олгогчид бидэнд тун дургүй болж байгаа сурагтай. Европын улсад боловсролын зэрэг горилсон хүмүүсийн виз олголт тодорхойгүй хугацаагаар хойшилж, зарим нь хилийн дээснээс нутаг буцаж байгаа гэнэ. Энэ мэт хэргүүд цуварсаар байхад дайран дээр давс гэгчээр манайхан Берлин хотод дахин нэг шуугиан тариад амжжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (43)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.