| | USD/MNT 0₮

МИАТ-ИЙН НИСГЭГЧИД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН БАЙСАН УУ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МИАТ-ийн нисгэгч хар тамхи хэрэглэсэн байсан” гэх мэдээллийг жиргэсэн байв.

Тэрбээр “Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гэж их сонин хүн бий. Тэр МИАТ-ийг удирдаж авч яваа. МИАТ үнэндээ замбараагаа алдсан. Дэд дарга нь хэрэгт холбогдоод, цагаадсан байсан.

Тэр МИАТ-ийн нисгэгч ХБНГУ-ын таван одтой зочид буудалд буугаад, эх захгүй архидаж, түйвээсэн юм билээ. Өчнөөн нэхэмжлэх ирэх ёстой байх. Онгоцоор нисэх болоход нь гадныхан шалгатал согтуурлын зэрэгтэй гээд онгоцыг нь нисгэхийг хойшлуулсан. Дараагийн удаад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гээд онгоцыг дахин хойшлуулсан байгаа юм. Онгоц хойшилно гэдэг асар өндөр зардалтай. Үүний төлөө Б.Энх-Амгалан ажлаа өгөх хэрэгтэй. Энэ хүн арваннэгдүгээр сард УБ-Дарханы замыг ашиглалтад оруулахгүй бол зайлна гэсэн. Одоо зайлах ёстой. Энэ салбарын нэр хүндийг унагаж гүйцлээ. Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх юм. Хүн тээвэрлэж явах хүмүүс архи ууж, хар тамхи хэрэглэж болохгүй биздээ. Энэ асуудлын талаар сайд нь мэдээлэл өгөх ёстой. Энэ салбарт хариуцлага дэг журам гэж алга” гэсэн юм.

Харин МИАТ-ийн нисгэгчид хар тамхины хэргээр шалгуулсан эсэх талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс тодруулахад “Манай хэлтэст албаны ёсны ийм мэдээлэл ирээгүй” гэлээ.

МИАТ-ийн нисгэгчид хар тамхи хэрэглэсэн үү
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.