| | USD/MNT 0₮
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өчигдөр НЦУГ-ын 17 хэлтэст 19 ширхэг "Lada" маркийн автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон билээ.
НИТХ-ын зүгээс цагдаа нар техникт парк шинэчлэл хийж, иргэдийн амар амгалан амьдралын төлөө төсөв хөрөнгийг тодорхой хувиар зарцуулж байгаа бөгөөд түүний нэг нь эдгээр машинууд гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва онцолсон юм.
Тэгвэл дээрх “Lada” маркийн машины талаарх таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд түймэр адил дэгдсэн юм. Тодруулбал, ОХУ-д 21 сая төгрөг байдаг машиныг нэг нугалсан үнээр буюу 40 гаруй сая төгрөгөөр худалдаж авчээ. Дундаас нь дарга нар нь иджээ гэсэн мэдээлэл гарсан юм.
Тэгвэл энэ мэдээлэлд НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнгөөс тодруулахад “Дээрх 19 ширхэг Лада автомашин 37 саяын тоноглол бусад нэмэлт төхөөрөмжүүд хийгдээд 42 сая төгрөг болсон юм байна. Нийтдээ 791 саяар худалдан авсан бөгөөд санхүүжилт нь зөвлөлөөс гарсан. Тендерт оролцох ажлыг нь бол НЦГ-ынхан өөрсдөө хийсэн. Уг ажилд нээлттэй тендер зарлаж, "Руссиа моторс" компани шалгарсан юм байна”гэв .
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өчигдөр НЦУГ-ын 17 хэлтэст 19 ширхэг "Lada" маркийн автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон билээ.