| | USD/MNT 0₮

ХЭРЭГ НЬ ПРОКУРОРТ ШИЛЖСЭН ЗУРГААН ШҮҮГЧ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийг Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж эхлээд удаж буй. Эдгээр шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогдсон байдаг. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байгаа бөгөөд одоогоор хяналтанд байна.

Харин хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн гэх зарим шүүгчид прокурорт хандаж өргөдөл гаргасан байгаа аж. Өргөдлийнхөө хариуг автал хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байх хэмээн ярьж байна. Зарим нэг шүүгчдийн хувьд холбогдсон гэх хэргээ прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байгаа юм. 

Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийг Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж эхлээд удаж буй. Эдгээр шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогдсон байдаг. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.