| | USD/MNT 0₮

Баянгол дүүргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Усан спорт сургалтын төв”-ийн хойд тал дахь автозамын зорчих хэсгийн хажууд дулааны шугам сүлжээний худгаас хүний цогцос олджээ. Энэ талаарх дуудлагыг Цагдаагийн байгууллага арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 15 минутад хүлээн авсан байна. Ингээд үүний дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 13.30 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.Зоригтод шилжүүлэн өгчээ. Яг одоо Цагдаагийн байгууллага хэргийг тогтоохоор ажиллаж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Усан спорт сургалтын төв”-ийн хойд тал дахь автозамын зорчих хэсгийн хажууд дулааны шугам сүлжээний худгаас хүний цогцос олджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.