| | USD/MNT 0₮

10 сая төгрөгийн алтан бөгж зүүсэн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун

Хэтэрхий шударга царайлж, хэдэн байцаагчаа болон хэн дуртайгаа загнаж, шаардах дуртай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг хэвлэлийнхэн андахгүй сайн мэднэ.

Тэрбээр хоёр хоногийн өмнө Нийслэлийн онцгой комиссын хурал дээр шахмал түлшинд хийсэн шинжилгээний хариуны талаар тайлбар хийхдээ хуруунд нь байгаа 10 сая төгрөгийн алтан бөгжийг нь хэвлэлийнхэн анзаарч харснаар олон нийтийн сүлжээнд бөгжний асуудал гарч ирэв.

Төрийн албан хаагч 10 сая төгрөгийн үнэтэй бөгж зүүсэн байхыг хараад гайхна. Энэ бөгжийг яаж ямар замаар авсан бол гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Үнэхээр цалингаараа авсан уу, нөхөр нь авч өгсөн үү, найз нөхөд нь бэлэглэсэн үү, эсвэл өөр замаар авсан болов уу.

Ийм бөгжийг дарга хүн зүүж болно, болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ л төрийн албан хаагчдыг, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудыг эх үүсвэр нь тодорхойгүй элдэв чамин үнэт эдлэл, үнэтэй алтан цаг, бөгж зүүхгүй байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ үүрэгдсэн байдаг.

Тэрбээр нэгэн хурал дээр хэлэхдээ “Том том алтан цаг зүүдгээ боль, хүн цохиод алчихмаар том том алтан үзэг барьдгаа больцгоо. Ядарсан Монголын сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид мянга, мянган долларын цаг, бөгж зүүгээд, үзэг бариад сууж байна. Тийм алтан эдлэл зүүх дуртай юм бол ажлаасаа чөлөөлөгдөөд зүүцгээ” гэж хатуу сануулсан.

Гэвч Ерөнхий сайдын үгэнд ордог төрийн албан хаагч, дарга гэж байдаггүй бололтой. Тэр ч байтугай төрийн албаныхан хоорондоо үнэт, үслэг эдлэл, машин тэргээрээ өрсөлддөг гэх олны яриа ч бий.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны зүүсэн алтан бөгж нь зүгээр ч нэг алтан бөгж биш бүр үнэт эдлэлийн брэндүүд дундаа толгой цохидог “Pure Alhambra ring” гэх шар алтан бөгж байх юм. Тэрхүү бөгжийг худалдаалдаг үнэ 4.150.00 ам.доллар юм. Монгол төгрөгөөр бол 10 гаруй сая төгрөг болж байгаа юм.

Ийм үнэтэй бөгжийг ядарсан Монголын сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч зүүсэн байхыг хараад хардав. Мэргэжлийн хяналтхныг бол авлигын эх үүр уурхай гэж ярьдаг. Хэлтсийн дарга нь удаа дараа авлига авч хөрөнгөжиж улмаар хууль хяналтын байгууллагын хаалга үүдийг татсан байдалтай байгаа. Тэгвэл НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун та ямар эх үүсвэрээр “Pure Alhambra ring” брэндийн алтан бөгж худалдаж авснаа тайлбарлах л үлдэж дээ.

 

О.Гал 

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны зүүсэн алтан бөгж нь зүгээр ч нэг алтан бөгж биш бүр үнэт эдлэлийн брэндүүд дундаа толгой цохидог “Pure Alhambra ring” гэх шар алтан бөгж байх юм. Тэрхүү бөгжийг худалдаалдаг үнэ 4.150.00 ам.доллар юм. Монгол төгрөгөөр бол 10 гаруй сая төгрөг болж байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.