| | USD/MNT 0₮

Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР ХОЁР ДАВЖ ЗААЛДАХЫН ШҮҮХ ХУРАЛДАА ЦАХИМААР ОРОЛЦОЖ БАЙНА

Анхан шатны шүүхээс төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан гэх хэргээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноосон билээ. Харин тэд шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. 

Тэгвэл ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлж байна. Өнөөдрийн хуралд ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцож байгаа ажээ.

Харин улсын яллагчаар Ц.Сүхбат, Д.Үүлэн нар оролцох бол өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар оролцож байна. 

Анхан шатны шүүхээс төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан гэх үндэслэлээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт тус бүр хоёр жилийн ял оноосон билээ. Харин тэд шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.