| | USD/MNT 0₮

Ж.Батзандан: Гадаадад бүртгэлгүй, хууль бус эмийг Монголын 8000 мянган хүүхэд дээр туршжээ

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болсон. Хуралдаанаар Сонгуулийн тухай хууль болон орон нутагт алдагдсан цианид натри бусад асуудлуудыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд Ж.Батзандан: Бид энэ удаад дөрвөн асуудлыг хэлэлцлээ. 2016 оноос эхэлж Монголын 8000 орчим хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийсэн байна. Гадаад улс оронд бүртгэлгүй, Монголд оруулж ирэх зөвшөөрөлгүй эм, вакциныг Монголын олон мянган хүүхдэд туршсан гэх асуудал яригдлаа. Энэ асуудлыг бид анхааралдаа авч, 2020 оны нэгдүгээр сардаа багтааж, УИХ-ын түвшинд нийтийн сонсгол зохион байгуулах, Эрүүл мэндийн сайдад хандаж, асуулга тавина. Энэхүү туршилтад орж эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөллийг ШИНЭ намын зөвлөл хүлээн авч уулзан, мэдээлэл авч байгааг дуулгая. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй эмийг хүн дээр турших нь эрүү шүүлттэй ижил түвшний асуудал хэмээн тооцогддог гэдгийг ХЭҮК-оос дүгнэсэн. Цагдаагийн байгууллагаас ч шалгагдаж байсан асуудал. Тухайн үед уг хэргийг шалгаж байсан прокурорын байгууллага хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэдэг мэдээлэл ирж байгаа. 

Хоёрдугаарт, Завхан аймгийн Дөрвөлжин суманд цианид натри дөрвөн удаа алдагдаж, олон ан амьтан, иргэдийн мал сүрэг хордож үхсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн. Баян айрагт цианид натри алдагдсанаас болж байгаль экологид үүссэн хохирлын хэмжээг өнөөдөр ШИНЭ намын хуралд сонсох ёстой байсан боловч холбогдох албан тушаалтнууд үл мэдэгдэх шалтгаанаас болж зөвлөлийн хуралд ирсэнгүй. Иймд бид анхаарал хандуулж ажиллана. Хариуцлагагүй уул уурхайн нэг тод жишээ бол энэ юм. Энэхүү асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлнэ.

ШУУД ҮЗЭХ:

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болсон. Хуралдаанаар Сонгуулийн тухай хууль болон орон нутагт алдагдсан цианид натри бусад асуудлуудыг хэлэлцэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.