| | USD/MNT 0₮

ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТААР ХИЙСЭН 396 ШИРХЭГ ЧУЛУУГ ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ДАХИЖ ТАВИХГҮЙ

НЗДТГ, Төрийн тусгай хамгаалалтын газрын захиалгаар иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой Сүхбаатарын талбай дээр байршуулсан байсан 160 ширхэг чулууг өнгөрсөн баасан гарагийн орой Нийслэлийн Хот тохижилтын газраас ачаад аваад явсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан энэ асуудал хотын удирдлага төдийгүй Ерөнхий сайдын анхааралд хүртэл хүрчээ.

Олон нийт төсвийн мөнгийг үргүй зарцуулж, хэрэггүй зүйлд хөрөнгө мөнгө зарлаа гэсэн шүүмжлэл бас хотын өнгө үзэмжийг гутаасан үйлдэл боллоо хэмээн хүчтэй шүүмжилсэн учраас хотын удирдлагууд яаралтай авч, олны нүднээс “нуухаар” шийджээ.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагийн орой Хотын захирагч, холбогдох удирдлагуудтай яаралтай хуралдаж, төв талбай дээр байршуулсан дөрвөлжин чулууг ачих үүргийг өгчээ. Энэ хуралд нь Ерөнхий сайд ч оролцсон гэх мэдээлэл байна.

Иргэдийн шүүмжлэлийн дагуу Хотын дарга С.Амарсайхан талбай дээр гарч ирээд, “Төрийн тусгай хамгаалалтын газрынхан надад мэдэгдэлгүйгээр өнгө үзэмжгүй чулуу байршуулсан” гэж мэдэгдэл хийсэн.

Харин чулууг урласан “Боржин суварга” компанийн захирал Ж.Түвшинжаргал хэлэхдээ “Хотын удирдлагууд энэ асуудлыг мэдэж байгаа шүү дээ. Хотын бүх дарга нар өөрсдөө загвараа гаргаж, батлуулсан. С.Амарсайхан дарга мэдэж байгаа шүү дээ” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Гэтэл хотын дарга С.Амарсайхан надад мэдэгдэлгүйгээр өнгө үзэмжгүй чулуу хийсэн. Загварыг нь өөрчлөх ёстой хэмээн мэдэн будилж, өөрөөсөө зайлуулна. Гэвч өөрийнх нь гарын үсэгтэй захирамж нь ил гарчихсан яваад байсныг харсан байх.

Өнгөрсөн есдүгээр сард хамгаалалтын чулуу хийлгэх гэрээгээ хийж, аравдугаар сард нь санхүүжилтийнхээ 40 хувийг дээрх компанийн дансанд шилжүүлсэн байгаа юм.

Одоо үлдэгдэл 200 гаруй чулуугаа энэ сарын 25-ны өдөр хүлээж аваад үлдэгдэл тооцоогоо хийх аж.

Улсын захиалгаар хийж байгаа ажил учраас уран гартай чулуу урлаачид өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байна. Гэвч улсын удирдлагууд нь хийсэн чулууг нь голж, иргэдийн шүүмжлэлээс айж эмээхдээ, зориулалтын бус техникээр биш квошоор ачаад хаа нэг газар аваачаад хаячихжээ.

Цаашид эдгээр 369 чулууг яах вэ, хаана байрлуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ямартаа ч төв талбайд дахиж тавихгүй байх шийдвэрийг Нийслэлээс гаргажээ. Харин өөр газруудад хамгаалалтын зориулалтаар тарааж тавих юм байна. Тэр асуудлыг нь нийслэлийн Хот тохижилтынхон мэдэх ажээ. Ийнхүү 369 чулуу төрийн томчуудын тоглоом болж дуусах нь.

Саяхан л автомашины татварыг нэмэхгүй бол хот мөнгөгүй болчихсон гээд Нийслэлийн удирдлагууд тендергүйгээр чулуу шахаж 152 сая төгрөгийг шууд шилжүүлээд эхний ээлжийн 160 чулууг байршуулсны дараа долоо ч хонолгүй буцаан татав.

Энэ асуудалд Ерөнхий сайд ч холбоотой болж таарав. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн захиалгаар хийсэн ажил болж харагдав. Энэ хүн бол Ерөнхий сайдын ойрын хүн гэх. Тиймээс ямар нэгэн хэрэгт хариуцлага хүлээдэггүй, асуудлаас мултарч үлдэж байна.

Тэгсэн хэрнээ “бид мэдэхгүй” хэмээн мэлзэж биенээ бухаж, хамтрагч болох “Боржгон суварга” ХХК-ийн захирлын яриагаар илчлэгдээд, дахин зардал гаргаж, хашаанд аваачиж хаясан чулууны хэрэгт Ерөнхий сайд хариуцлага тооцох ёстой биш үү. Гэтэл хариуцлагагүй хандаж, төсвийн мөнгийг дураар нь зарцуулсан удирдлагуудын толгойг илж зүгээр өнгөрөөх ёстой гэж үү. 

НЗДТГ, Төрийн тусгай хамгаалалтын газрын захиалгаар иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой Сүхбаатарын талбай дээр байршуулсан байсан 160 ширхэг чулууг өнгөрсөн баасан гарагийн орой Нийслэлийн Хот тохижилтын газраас ачаад аваад явсан билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.