| | USD/MNT 0₮

Угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд яаралтай тараана

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлын төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулахыг анхааруулаад сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтэд дүүрэг хороодын Засаг дарга нар хяналтаа тавьж угаарын хий мэдрэгчийг яаралтай айл өрхүүдэд тараахыг үүрэг болголоо. Гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй тараах шийдвэрийн дагуу энэ долоо хоногт эхний ээлжинд 50 мянган угаарын хий мэдрэгч ирж байгаа юм байна.

Мөн  сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөнт эргүүлийн тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудыг хүүхдийн автобустай болгох үүргийг нийслэлийн Боловсролын газрын дарга Н.Гантулгад үүрэг өглөө.

Угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд яаралтай тараана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.