| | USD/MNT 0₮

НЦУГ-т 17 ширхэг ЛАДА автомашин бэлэглэлээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Тайлангийн хурал СТӨ-нд болж өндөрлөсөн. Энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс НЦУГ-ын 17 хэлтэст "Lada" маркын автомашинуудыг хүлээлгэн өглөө. Энэ талаар НИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ "НИТХ, НЗДТГ-ын зүгээс парк шинэчлэл хийж, иргэдийн амар амгалан амьдралын төлөө төсөв хөрөнгийг зарцуулж байна. Уг ажилд нээлттэй тендер зарлаж, "Руссиа моторс" компани шалгарсан. Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт 20 орчим хувиар буурч, илрүүлэлт 10 хувиар өссөн бахдам амжилттай байлаа. Иймд цагдаагийн алба хаагчид маань нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлов.

Мөн Хотын захирагч С.Амарсайхан "Ирэх жилүүдэд цагдаагийн байгууллагын бааз суурь, техник тоног төхөөрөмж зэргийг сайжруулж парк шинэчлэл хийхэд онцгой анхаарна. Энэ удаа 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийлээ. 2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын хөгжлийн гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг бол иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах байдаг. Тиймээс энэ чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч, илүүтэй дэмжиж ажиллана. Мөн 2020 онд Яаралтай түргэн тусламжийн газрын парк шинэчлэлийг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээн дэх хяналтын камеруудыг шинэчилж сайжруулах, нэгдсэн стандарт мөрдүүлдэг болно” гэв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс НЦУГ-т цоо шинэ автомашинуудыг хүлээлгэн өгч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.