| | USD/MNT 0₮
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.
Анхан шатны шүүх хурлаар Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн жил хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Харин тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан юм.
Давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал маргааш буюу энэ сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өглөө 09.00 цагт товлогджээ. Тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд Б.Мэргэн Э.Хашчулуун Г.Мөнхбат Т.Дэлгэрбаяр Д.Дашдамба нар ажиллаж буй юм.