| | USD/MNT 0₮

ХХЕГ-ЫН ДАРГА Ц.СЭРГЭЛЭН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЧ, ДОРНОД АЙМАГТ НЭР ДЭВШИХЭЭР БОЛЖЭЭ

Сонгуулийн жил буюу чимээ нь ойртож байгаа энэ өдрүүдэд орон нутагт нэр дэвших хүмүүс ил гарч эхэлжээ.

Сонгуульд нэр дэвших гэж байгаа бол төрийн алба хашихгүй байх хуулийн заалттай. Энэ хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн оны өмнө ажлаа хүлээлгэж өгөөд, ирэх 2020 оны төрж өссөн нутаг болох Дорнод аймгаас УИХ-д нэр дэвших нь тодорхой болжээ. 2016 оноос хойш тус газрын даргаар ажиллаж байгаа Ц.Сэргэлэнгийн танилцуулгыг бичихэд,

Төрсөн газар, он: Дорнод аймагт 1966 онд төрсөн

Яс үндэс: Халх                          

Үндсэн захиргаа: Хэнтий аймаг, Гурванбаян сум

Нийгмийн гарал: Сэхээтэн

Боловсрол: Дээд                        

Мэргэжил: Оператив тактик-команд штаб  

Цол зэрэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2007 онд Бригадын генерал, 2011 онд Хошууч генерал цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр. Төрийн албаны тэргүүн түшмэл зэрэгтэй.

Төгссөн сургууль, дамжаа:

  • 1981 онд Хэнтий аймгийн Батноров сумын 8 жилийн дунд сургууль,

  • 1984 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын I арван жилийн дунд сургууль,

  • 1997 онд БХЯ-ны Команд штабын институтыг оператив тактик-команд штаб мэргэжлээр тус тус төгссөн.

  • 1989 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг хилийн цэргийн командын офицер,

  • 2000 онд ОХУ-ын Хилийн албаны академи, 2007 онд Бүгд Найрамдах Египет Улсын Цагдаагийн академид терроризмтай тэмцэх, 2006-2013 онд Шинэ Зеланд, ХБНГУ-д Кибер аюулгүй байдал, хууль бус цагаачлалтай тэмцэх чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.  

Гавьяа шагнал:

  • Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны одон, Цэргийн хүндэт медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болон Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Хүндэт хилчин, Онц хилчин, Хүндэт жуух, Хилчний алдар, Дайчин алдар I, II, III, Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал болон ХЗДХЯ-ны Тэргүүний ажилтан, ТЕГ-ын Хүндэт тэмдэг.
  • Хэнтий аймгийн болон Чойбалсан хотын хүндэт иргэн

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  1. 1984-1985 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн бэлтгэл курс (хилийн 0131 дүгээр ангид хилчин)
  2. 1985-1989 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд сонсогч,

  3. 1989-1992 онд Хилийн 0132 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,  

  4. 1992-1994 онд Хилийн 0108 дугаар ангид заставын дарга, хилийн алба уулзалтын ахлах офицер, боловсон хүчнийг хавсарч,

  5. 1995-1997 онд БХЯ-ны Команд штабын институтэд сонсогч,

  6. 1997-2001 онд Хилийн 0184 дүгээр ангийн захирагч (Сүхбаатарын хилийн төлөөлөгчийн орлогч)
  7. 2001-2006 онд Хилийн 0132 дугаар ангийн захирагч (Дорнодын хилийн төлөөлөгч)
  8. 2006-2008 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга,

  9. 2008-2009 онд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,

  10. 2009-2013 онд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч,

  11. 2013-2014 онд Хил хамгаалах ерөнхий газрын даргын зөвлөх,

  12. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар тус тус ажиллаж байна.
Хил хамгаалах газрын дарга Ц.Сэргэлэн УИХ-ын сонгуульд Дорнод аймагт нэр дэвшинэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.