| | USD/MNT 0₮

МЭНДЧИЛГЭЭ

 
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ой, монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан  уул уурхайн салбар, улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулан ажиллаж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” ХХК-ийн уурхайчид, хамт олон Та бүхэндээ Төлөөлөн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
    
УИХ, Засгийн газрын шийдвэрээр Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг одоогоос 9 жилийн тэртээ байгуулсан нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд чухал ач холбогдол бүхий түүхэн үйл явдал болсон юм. 
   
Тус компанийн уурхайчид, хамт олон нь улсын эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж, улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2019 онд Цанхийн Зүүн болон Баруун уурхайд олборлолтын үйл ажиллагааг явуулж, 18 сая тонн нүүрс олборлон, 14.95 сая тонн нүүрс борлуулж,  2.1 их наяд тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 522.3 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн 728.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж, төсвийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан.           
 
Тус компани 2019 онд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК зэрэг охин компанийг байгуулан, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд болон нийгмийн хариуцлагын хүрээнд  “Тавантолгой Түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж,  2019 оны 10 дугаар сард 60 сая дахь нүүрсээ олборлолоо. 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 16.1 сая тонн нүүрс олборлож 14.3 сая тонн нүүрс борлуулан, борлуулалтын орлогоос 2.5 их наяд төгрөг олохоор байгаа нь батлагдсан төлөвлөгөөг 14 хувиар давуулан биелүүлсэн амжилтаар уурхайчдын баяраа угтаж байна. 
    
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээг сахиж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ умарталгүй ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх, улс орноо хөгжүүлэх арвин их үйлсэд нь өндөр  амжилт гаргахыг хүсье.    
 
Монгол Улсын  уул уурхайн салбар  цаг үеийн олон хүнд шалгуурыг даван туулж улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо хөгжиж ирсэн 98 жилийн түүхэн улбаагаараа цаг үеийн хямрал, зах зээлийн хүндрэлийг ажралгүй гэтлэн, тасралтгүй өөдлөн дэвжиж, урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй байна.  
                 
Сайн үйлс дэлгэрэх болтугай, Уурхайчдын яруу алдар бадартугай.  
 
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга  Б.БАЯРСАЙХАН
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.