| | USD/MNT 0₮

Ж.Эрдэнэбатыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.

  • Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэх мэдээллийг иргэд АТГ-т өгсөн байна. Үүний дагуу АТГ-аас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн аж.

Энэ талаар албаны эх сурвалж "Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Тост, Тосон бумбын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн" гэх тайлбарыг өгчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.