| | USD/MNT 0₮
Хичээл, сургуулийн улирал эхэлж, нийслэл хот хөл хөдөлгөөндөө дарагдлаа. Энэ бужигнасан амьдралтайгаа хүн бүр дасан зохицож, ажил амьдралаа үргэлжлүүлнэ. Их, дээд сургуулиудын төлбөр нэхэгдэж, эцэг эх нь хэдэн малаа зарж, хүүхдээ номын мөр хөөлгөхөөр хот руу зүглүүлнэ. Энэ үед яах аргагүй үнэд ордог хэд хэдэн зүйл бий. Тэдний нэг нь байр, орон сууц. Хавар үнээ алдаж, намар үнэд ордог байрны үнэ сүүлийн хоёр жилд тэнгэрт хадлаа. Өнгөрсөн хавар 70 сая төгрөгийн ханштай байсан дундаж м.кв-тай хоёр өрөө байр өнөөдөр 83 саяас буухгүй байна. Энэ нь цемент, арматур зэрэг барилгын материл үнэд орсонтой холбоотой биз. Тодруулбал, ковидоос өмнө 3.5 сая байсан барилгын материалын тээврийн зардал 35 сая төгрөг болтлоо өссөнд гол учир бий. Манай улс барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг ч дийлэнх түүхий эдээ БНХАУ-аас импортлодог. Харин коронавирусийн цар тахлын улмаас урд хөрш маань хилээ хаасан учир барилгын материал хомсдолд орж, байгаа нэг нь үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрэв.
Жишээлбэл, арматур ба ханшийн өсөлтийг харьцуулж үзбэл, 2018 онд нэг тонн арматур 800 мянган төгрөг, 2020 онд 1.6 сая төгрөг, 2021 онд 2.3 сая төгрөг, 2021 оны зургадугаар сард 3.3 сая төгрөг болтлоо өсчээ. Уг нь төсвийн зарцуулалтыг үр ашиггүй зарцуулаагүй байсан бол ширэмээ экспортлоод доллар олж, гангаа үйлдвэрлэдэг ядаж л орон сууцны үнэ буурах байсан юм. Тухайлбал, өнөөдөр дэлхийн гангийн хэрэглээ нэмэгдэж байхад эсрэгээр төмрийн хүдрийн нийлүүлэлт буурах хандлагатай байгаа аж. Судалгаагаар дэлхийд жилд дунджаар 1.5 тэрбум тонн ган хайлуулдаг. Гэтэл үүний тал нь Хятадын зах зээлд ноогдож байгаа юм. Энэ нь ойролцоогоор 750 сая тонн гэсэн үг. Ойрын 30 жилийн дотор дэлхийн гангийн хэрэглээ 50 хувиар өсч, үүн дотор Хятадын хэрэглээ 30 орчим хувиар нэмэгдэх төлөв байгааг олон улсын судалгааны байгууллагууд мэдээлжээ. Гангийн хэрэглээ ийн нэмэгдэж байгаа нь хот байгуулалттай холбоотой. Нэг үгээр хэлбэл, өндөр барилгууд төмөр багана, арматур дээр суурилж сүндэрлэдэг.
Гэтэл манай улсад гангийн үйлдвэр байхгүй байгаагаас шалтгаалан жил бүр барилгын ажлын явц удааширдаг. Учир нь дэлхийд арматур төмрийн эрэлт хэрэгцээ өсөж, тоо арматур 7 хоногийн өмнө 2,4 сая байсан бол одоо 3.3 сая болтлоо өсчээ.
Өнөөдөр арматур үнэд орсноос болоод барилгын компаниуд мөнгөгүй болж, үүнээс болоод битон зуурмагийн үйлдвэрүүд сул зогсолттой хэдэн сарыг үдсэн юм.
Тэгвэл бид байрны үнэ яг одоо хэдтэй байгааг сурвалжилсан юм.
Шинэ орон сууцны дундаж үнэ 1 м.кв нь 2.670.000 мянган төгрөгт хүрчээ
Шинэ орон сууцны үнийн өсөлтийг дагаад уучин орон сууцны үнэ ч нэмэгдсэн байна. Хуучны таван давхар цагаан байрнуудын хоёр өрөө байр дунджаар 90 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа ч банкуудын шаардлагын дагуу 6-8 хувийн ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаагаас худалдан авалт муутай байв.
Харин банкны зээлд хамрагдах боломжтой байрнуудын дундаж үнэ 130 саяас эхлэлтэй. Ялангуяа Хан-Уул дүүрэгт буюу бидний ярьж заншсанаар хоёр гүүрний цаана м.кв-ийн үнэ 2.7 саяас эхэлж байх юм. Тухайлбал, “Гэрлүг виста” хотхоны м.кв нь 2.7 сая, Олимп хотхоных 2.8-3.0 сая, National Park town 3.2-3.5 сая гэж явсаар баячуудын хороолол буюу Ривер гарден, Маршал тауны байрууд 6.8 саяас 8 сая төгрөг хүртэлх үнээр борлуулагдаж байна. мөн “Оргил” худалдааны төвийн баруун, зүүн талд баригдаж буй барилгууд нь мкв нь 3-3.9 сая төгрөгийн үнэтэй. Дунджаар 50 мкв хэмжээтэй хоёр өрөө байрны үнэ 150 – 195 сая төгрөг хүрэх аж.
Харин Баянзүрх дүүрэгт Баянмонгол хороолол, Элизабет хотхоных 2,5-2,7 сая, Нарт хорооллынх 2.1 сая, Өгөөмөр хотхоных 2.1 сая, Баяжих цогцолборынх 1.980.000-2.100.000 төгрөг, Чухаг-2 хотхоных 2.6-3.2 сая, Цагаанхуаран хотхоных 2.2 сая төгрөгийн үнэтэй байх жишээний.
Ард иргэдийг орон сууцжуулан төсөл эзэддээ хүрэхгүй байна
2-3-хан жилийн өмнө мкв нь 1.5 сая төгрөгийн үнэтэй байхад орон сууц худалдан авах боломжгүй байсан иргэд өнөөдөр 2.2-3 сая төгрөг болчихсон байхад нь авч чадна гэж үү? Угтаа төр засгаас ард түмнээ орон сууцжуулж, утаагаа арилгах хэтийн бодлого баримталж буй өнөө үед хамгийн анхаарах ёстой сэдвүүдийн нэг болчихоод байгаа.
Байрны үнэ хэт өндөр болчихсон байхад ШӨХТГ-аас уг үнэд зохицуулалт хийх боломжтой эсэхийг асуулгав. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ “Үнэтэй холбоотой асуудалд ШӨХТГ орохгүй. Орон сууцны үнэ нэмэгдэж байгаа гэдэг нь шууд утгаараа хэрэглэгчид хохирч байна гэсэн үг биш. Энэ бол салбарын яамны асуудал. Харин худалдаж авсан байх нь энд тэндээ доголдолтой, асуудалтай бол бид орно” хэмээн хариулжээ.
Ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн иргэдийн хувьд банкны дааж давшгүй шалгуурыг хангаж чадахгүй, ганзага хоосон буцах нь бий.
Учир нь юун түрүүнд орлогоо нотлох ёстой, хэдэн ам тэжээж буйгаас шалтгаалж өрх толгойлсон эцэг, эхэд бол олдох ч үгүй. Үүнээс гадна 35 нас хүрсэн л бол банкны хаалга хаалттай. Учир нь 20 гаруй жил төлж чадахгүй, түүнээсээ өмнө нас барах тохиолдолд эрсдэлийг банк үүрэхгүй гэсэн үг юм.