| | USD/MNT 0₮

10 мянга гаруй хүүхдийн 100 мянган төгрөг дансанд нь ороогүй буцаагджээ

Цар тахал, эдийн засагтай холбогдуулан Засгийн газраас 0-18 насны хүүхэд бүрт 100 мянган төгрөг сар бүр олгодог дэмжлэгийг энэ он дуустал үргэлжлүүлэхээр болсон билээ. Нийт 1 сая 250 мянган хүүхэд 100 мянган төгрөг авахаар болсон юм. Сар бүрийн 20-нд хүүхдийн дансанд 100 мянган төгрөгийг шилжүүлдэг юм. Харин энэ наймдугаар сарын мөнгө өнгөрсөн баасан гарагт хүүхдийн болон холболт хийлгэсэн эцэг эхчүүдийнх нь дансанд орсон байгаа. Гэвч 10 мянга гаруй хүүхдийн мөнгө оролгүй, санхүүжилт нь төрийн данс руу буцаагджээ. Энэ талаар харьяа дүүргийнхээ хорооны халамжийн байцаагчаас асуухад "Цаанаа программын алдаа гарч, зарим хүүхдүүдийн мөнгө оролгүй буцаагдсан юм билээ. Алдааг засаж залруулахаар ажиллаж байгаа байх. Гэхдээ наймдугаар сарын мөнгө ирэх есдүгээр сард нөхөгдөж орох эсэх талаар мэдэхгүй. Хорооны халамжийн байцаагч бид нарт ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна" гэв.

Тэгвэл Нийгэм хөдөлмөр хамгааллын яамны Халамжийн хэлтсийн даргаас дээрх асуудлыг тодруулахад "Шинээр данс нээлгэсэн хүүхдүүд болон хүүхдийнхээ данстай холболт хийсэн эцэг эхчүүдийн бүртгэлийн асуудалд алдаа гарсан. Алдааг засаж залруулахаар ажиллаж байгаа. Харин буцаагдсан хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх сард нөхөн олгоно. Нөхөж олгохгүй гэсэн мэдээлэл худлаа ташаа шүү. Тиймээс хүлээцтэй байх хэрэгтэй. Ирэх сар гэхэд бүх зүйл хэвийн болно. Харин энэ сард ийм нэг алдаа гарсан" гэлээ. 

Сар бүрийн 20-нд хүүхдийн дансанд 100 мянган төгрөгийг шилжүүлдэг. Харин энэ наймдугаар сарын мөнгө өнгөрсөн баасан гарагт хүүхдийн болон холболт хийлгэсэн эцэг эхчүүдийнх нь дансанд орсон байгаа. Гэвч 10 мянга гаруй хүүхдийн мөнгө оролгүй, санхүүжилт нь төрийн данс руу буцаагджээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.