| | USD/MNT 0₮
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-ноос ес эхэлдэг. Энэ өдөр маргааш юм.
Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж иржээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ.
Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. Мөн ес эхэлдэг өдөр жилийн хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-ноос ес эхэлдэг. Энэ өдөр маргааш юм.