| | USD/MNT 0₮
Хэнтий аймгийн Хэрлэн суманд сэтгэл сэрдхийлгэсэн аймшигтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр Хэрлэн сумын дөрөвдүгээр багт хойд эцэгтээ зодуулсан хоёр хүүгийн нэг нь амиа алдаж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Өмнө нь ял эдэлж байгаад өнгөрсөн есдүгээр сард хорих ангиас суллагдсан этгээд Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар ажилладаг нэгэн эмэгтэйтэй хамт амьдарч байжээ.
Уг эмэгтэй нь ой гарантай болоод хоёр ойтой бага насны хоёр хүүхэдтэй аж. Улмаар өчигдөр хамтран амьдрагчтайгаа согтууруулах ундаа хэрэглэж хоёр настай хүүгээ хойд эцгийнх нь гарт алдсан байна. Ой гарантай болоод хоёр ойтой хүүхдийг хойд эцэг нь зодсон бөгөөд харамсалтай нь хоёр ойтой хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хүүхдүүдийн хойд эцгийг холбогдуулан саатуулан шалгаж байгаа аж.
ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛЖ АМИА АЛДСАН АЙМШИГТАЙ ХЭРЭГ ӨЧИГДӨР ГАРЧЭЭ.