| | USD/MNT 0₮

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ

Мөнгөний бодлогын хороо 2019 оны сүүлийн хурлаас гарсан шийдвэрээ танилцуулав. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргажээ.

Бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг зарим гишүүн оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгалж үлдсэн байна. Банкны Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5%, Гадаад валютын заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргажээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн манай улсын гадаад валютын нөөц энэ оны эцэст 4.2 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоололтой байгааг хэллээ. Энэ нь 8-9 сарын импортын хэрэгцээг  хангах  хэмжээ. Ер нь  импортын 1 жилийн хэрэгцээг хангах хэмжээнд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэлээ.

Мөнгөний бодлогын хороо 2019 оны сүүлийн хурлаас гарсан шийдвэрээ танилцууллаа. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргажээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.