| | USD/MNT 0₮

Сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал хойшиллоо

Улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр сайд асан З.Баянсэлэнгэ ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид 48 хоног хоригдоод, батлан даалтад гарсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 14.30 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч дахин хойшиллоо.

Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн, хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлж байжээ.

Сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал хойшиллоо
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.