| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-ын чуулгантай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Чуулганы хуралдаан тасалдаад байна. Хэлэлцэх асуудлын дараалалд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх учиртай. Зарчмын зөрүүтэй 30 орчим саналыг хэлэлцээд дуусвал анхны хэлэлцүүлэг дуусах гэж байгаа ч энэ асуудлыг 1 сар гаран сунжруулж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд чуулганы ирцийг бүрдүүлэхгүй байгаа нь зохион байгуулалттай хэмээн хардаж байна. Үүний цаана хөөн хэлэлцэх хугацааны тоолох аргачлалыг шинэчилж, хэрэгсэхгүй болсон олон хэргийг шинээр сэргээж тоолох хуулийн батлуулахгүй болгож байна. Хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээсэн авлига, албан тушаалын хэргүүд олон бий. Үүний цаана гишүүд нам харгалзахгүй хуйвалдаж байна.
Дөнгөж сая Сонгуулийн тухай хуулийг батлахдаа хэрхэн яаж бүрэн ирцтэйгээр баталсныг та бүхэн харсан байх. Өөрсдийнхөө эрх ашгийг төлөө л ингэж байгаа шүү дээ. Тийм болохоор би чуулганы танхимын үүдэнд ирцийг бүрдтэл сууна гэж бодож байна” гэлээ.