| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Сонгуулийн тухай хуулийн талаар тодрууллаа. Тэрбээр "Улс төрийн намууд эвсэж бүртгүүлсэний дараа нэг нам нь эвслээс гарах юм бол тэр нам бүхэлдээ тарсанд тооцох хуулийн заалтыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулж ирсэн.
Энэ бол улстөрийн намууд эвсэж нэгдэж орох боломжийг хаасан, ялангуяа парламентад суудалгүй намуудыг сонгуульд орох эрхийг нь хязгаарласан эрсдэлтэй заалт байна гэж үзсэн. Харин гишүүдийн олонхи нь эвслийг тараах шийдвэр гаргах юм бол эвслийг тарсанд тооцно гэсэн байдлаар боломжийг бий болгож өгч байна.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн нэр дэвшихгүй гэсэн заалт бол арай өөрөөр эхэлж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн нэр дэвшихэд тавигдах шаардлага хүний эрхтэй холбогдохгүй. Үндсэндээ УИХ-ын гишүүн сонгуулийн насны буюу 25 нас хүрсэн байх ёстой гэсэн ганцхан заалт бий. Үүнээс гадна нэр дэвшихэд төрийн албан хаагчийн шалгуур тавигддаг. Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хязгаарладаг. УИХ-ын гишүүнд ч мөн уг хууль үйлчлэх ёстой гэсэн саналыг Т.Аюурсайхан нарын гишүүд гаргасан. Үүнийг гишүүдийн олонхи нь дэмжээд баталчихлаа.
2012, 2016 оны сонгуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад өгч байсан. Энэ үед иргэдээс “Хаягийг минь яагаад хүнд өгөөд байгаа юм бэ, миний регистерийн дугаарыг яагаад өөр хүмүүс мэддэг болчихов оо” гэсэн гомдлууд ирсэн. Иймд Улсын бүртгэлийн тухай багц хуулийг 2018 онд батлахдаа хуульд өөрөөр заагаагүй бол иргэний мэдээллүүд нууц байх ёстой гэж заасан. Тийм учраас сонгуульд оролцох улс төрийн намууд МАН иргэний мэдээллийг нууж байгаад өөрсдөдөө давуу байдлыг бий болгон оролцох гэж байна гэсэн хардлага гарсан тул нээлттэй байлгахаар болсон.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Сонгуулийн тухай хуулийн талаар тодрууллаа. Тэрбээр "Улс төрийн намууд эвсэж бүртгүүлсэний дараа нэг нам нь эвслээс гарах юм бол тэр нам бүхэлдээ тарсанд тооцох хуулийн заалтыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулж ирсэн.