| | USD/MNT 0₮

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХГҮЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг баталлаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн юм. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад 51 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжиж, 76.5 хувийн саналаар баталсан.

Ийнхүү Сонгуулийн тухай хууль батлагдснаар Сонгуулийн сурталчилгааг 18 байсныг 22 хоног болгов.

Мөн хандив иргэн 5, аж ахуй нэгж 20 болгож нэмэв. Эвсэж сонгуульд өрсөлдөх боломжтой болов. Шилжилт хөдөлгөөний ирэх хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлаж, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд санал өгөхгүй байхаар хуульчилжээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.