| | USD/MNT 0₮

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

10 дугаар сарын 10-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт МҮХАҮТ-д “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" бизнес эрхлэгч залуусын үндэсний чуулган болно. Утас: 88101990

08.30 цагт Төрийн ордонд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 90 жилийн ойн баяр, Сувилахуйн олон улсын хурал болно.

08.30 цагт МУЗН-ийн Анхны тусламжийн төвд “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” холимог сургалтын нээлт болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Азийн сангаас “Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” семинар зохион байгуулна.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд "Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй" улсын зөвлөгөөн болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хангарди ордонд “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн болно. Утас: 99830662, 322401

10.00 цагт УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвд Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын "Хэрэглэгчээ сонсьё" нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.30 цагт “Эм Си Эс Плаза”-д Дэлхийн банкнаас Монгол Улс болон бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 99778587

11.00 цагт УДБЭТ-т Улсын төв номын сан, УДБЭТ, УДЭТ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын уран зургийн галерейд “Төвөдийн жаран” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлнэ.

12.00 цагт “Grand hill” зоогийн газарт МУГЖ Ж.Уранчимэг “Эстрадын урлагт 40 жил” тоглолтынхоо талаар мэдээлнэ. Утас:88067575

14.00 цагт Төрийн ордонд “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” эрдэм шинжилгээний хурал болно.

15.00 цагт Богд хааны ордон музейд “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэнг танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Сэтгүүлчид “Зул өргөх ёслол” зохион байгуулах талаар мэдээлнэ.

12.00 цагт Архангай аймгийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээгээр зорчих таксинд сар бүр 50 мянган төгрөгөөр зөвшөөрөл олгож буйг эсэргүүцэж, таксины жолооч нар мэдээлэл хийнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.