Д.Сарангэрэл: Амжиргааны түвшин доогуур иргэдийг үсчнээр сургаж, ар гэрийг нь харж үзнэ

Уранцэцэг
2022/09/26

Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.26/ зохион байгуулж байна.

Энэ үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлэхдээ: "Амжиргааны түвшин доогуур буюу ядуу өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ"гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна