| | USD/MNT 0₮

Л.Бямбасүрэн даргатай ИНЕГ 400 сая төгрөгөөр спортын тоног төхөөрөмж авах тендер зарлажээ

Өч төчнөөн хууль бус, бусармаг үйлдэл хийсэн ч хуулийн өмнө бөхийдөггүй газар бол ИНЕГ. Төсвийн мөнгийг шамшигдуулсан ч, хахууль авсан ч, бүр нэгнийг цохиж зодож байсан ч хэн ч хайхардаггүй.

Өмнө нь ч тус салбарыг удирдаж бус эрх мэдэлтнүүд нь караокед тамхи татаж, шаардлага тавьсан ажилтны эрүүл мэндэд хохирол учруулсан, хүүхдүүдээ төрийн зардлаар гадаадад сургасан, УИХ-ын гишүүнд агсам тавьсан зэрэг мэдээлэл хэвлэлүүдэд бичигддэг ч тэгсхийгээд өнгөрдөг, хэн ч хариуцлага хүлээдэггүй.

Одоогийн дарга Л.Бямбасүрэн дарга “Цалингийн урамшуулал” нэрээр хамаарал бүхий хүмүүстээ тус бүр 50 сая төгрөг олгож, “Гүрэн” сургуулийн дансанд тус байгууллагаас Л.Бямбасүрэн даргын гарын үсгээр ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн зэрэг асуудлууд ч бий.

Тэгвэл 15 сая төгрөгөөр нохойн хоол, 100 сая төгрөгөөр нойлын цаас худалдаж авдаг тус газрыхан 400 сая төгрөгөөр спортын тоног төхөөрөмж худалдан авчээ.

Гуравхан сарын өмнө Засгийн газрын тогтоолоор төрийн байгууллага болон төрийн өмчит, оролцоот компаниудыг өндөр үнэтэй автомашин, тавилга  худалдан авах, урлаг соёлын арга хэмжээг ивээн тэтгэхийг хориглосон. Үүнийг зөрчиж, 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж худалдан авахаар тендер зарласан Монголбанк олны эсэргүүцэлтэй тулж, зарласан тендерээ буцаахад хүрсэн. Гэтэл Л.Бямбасүрэн даргатай Иргэний нисэхийн ерөнхий газар түүнээс ч үнэтэй спортын тоног төхөөрөмжийг 400 сая төгрөгөөр авахаар болжээ.

Тодруулбал, ИНЕГ/202104014/01/01 дугаартай тендерт бичигдсэнээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Спорт цогцолборын тоног төхөөрөмж авахад 400 сая төгрөг зарцуулах гэнэ. Хамгийн сонирхолтой нь уг төхөөрөмжид юу юу багтахыг тодорхой тусгаж өгөлгүй ердөө л ус цэвэрлэгч, inbody төхөөрөмж, аеробикийн хэрэгсэл тус бүр нэг нэгийг хэмээн бичээд “гэх мэт” хэмээн тусгаж өгсөн нь хардлага төрүүлж байгааг үгүйсгэхгүй. Уг нь Төсөл уралдуулан шалгаруулах (Тендер зохион байгуулах) журмын дагуу тендер зарлагч бүх мэдээллийг тодорхой тусгах ёстой гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, журам ёсоор худалдан авах төхөөрөмж бүрийн техникийн тодорхойлолт, үзүүлэлт, чанар байдлыг нэгбүрчилэн оруулах ёстой. Ийнхүү худалдан авах зүйлээ “нууж” байгаа нь хардлага төрүүлж байгаа нь нууц биш.

Дэндүү данхар бүтэцтэй, санхүү нь “салаад явчихсан” ИНЕГ даргатай, дэд даргатай, түүний нэгж болж байгуулагдсан ИНҮТ, мөн дэд даргатай, дотроо Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газар, Агаарын навигацийн үйлчилгээний газар гэсэн гурван газартай. Төрийн албын данхар бүтцийг байхгүй болгоно гэж “бахирдаг” эрх баригчдын үг хоосон болох нь шат шатны байгууллагууд дээр ирээд замхарна. Тамга барьж байгаа дарга бүхэн өөрийгөө шүдгүй арслан гэж боддог болсон шиг Л.Бямбасүрэн хүртэл өөрийгөө “бүхний дарга” хэмээн боддог бололтой. Ямартай ч хуулийн дээгүүр гишгэж амьдардаг ИНЕГ-ын даргын хууль бус үйлдлүүдийг нүдээ анин өнгөрүүлсээр байх уу.

Өч төчнөөн хууль бус, бусармаг үйлдэл хийсэн ч хуулийн өмнө бөхийдөггүй газар бол ИНЕГ. Төсвийн мөнгийг шамшигдуулсан ч, хахууль авсан ч, бүр нэгнийг цохиж зодож байсан ч хэн ч хайхардаггүй.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.