| | USD/MNT 0₮

Токио 2020:М.Лхагвагэрэл, Б.Болортуяа нар шөвгийн наймд шалгарлаа

"Токио-2020" олимпийн наадамд өнөөдөр манай гурван бөх барилдаж байгаа. Тодруулбал, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-д барилдаж буй М.Лхагвагэрэл Беларусийн Дзианис Храмянковыг ялж, шөвгийн наймд шалгарсан бол эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд зодоглож буй Б.Болортуяа эхний тойрогтоо Гуамын Ркаела Мари Рамос Аквиногийн эсрэг хийж, 4:0 гэсэн харьцаатайгаар ялалт байгууллаа. 

Тэрбээр дараагийн барилдаанаа Экуадорын Луиса Валвердегийн эсрэг хийх юм байна. 

Токио 2020:М.Лхагвагэрэл, Б.Болортуяа нар шөвгийн наймд шалгарлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.