| | USD/MNT 0₮

ЗАМЫН-ҮҮД:Өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болгож 3 дахин буурууллаа

Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болгож 3 дахин бууруулжээ.

Үнийн асуудалтай холбоотой гомдол, саналыг тагнуулын байгууллагын 70527305 дугаарын утсанд болон Замын-Үүд Боомтын зөвлөл гэсэн фэйсбүүк пэйж рүү хандах боломжтой юм байна. 

Гаалийн байгууллага хяналт шалгалт, бүрдүүлэлтийг хурдан шуурхай хийхийг зорьж байгаа аж. Хэрэв гаалийн байгууллагатай холбоотой гомдол санал байх юм бол 96361281 дугаараар санал хүсэлтийг хүлээн авах ажээ. 

 

ЗАМЫН-ҮҮД:Өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болгож 3 дахин буурууллаа
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.