| | USD/MNT 0₮

Э.Цэндбаатар:Шударгаар шүүдэг мэргэжлийн бокс руу орохоор шийдсэн

Токио 2020 зуны олимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчид болон медаль хүртсэн жүдогийнхан өчигдөр орой эх орондоо ирлээ. Тамирчдыг ар гэрийнхэн болон найз нөхөд нь харьяалагддаг байгууллагуудын төлөөлөл нь угтаж авсан билээ. МУГТ, боксчин Э.Цэндбаатар ирсэн бөгөөд тэрбээр хэвлэлийнхэнд хандаж сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрбээр "Медаль авч чадаагүй, амжилтаа ахиулж чадаагүйд харамсч байна. Миний хувьд 13 жил бокс тоглож байна. Шүүгчид тамирчдын хувь заяаг ингэж шийддэг нь маш буруу. Хэрвээ шударгаар шийдсэн бол олимпийн медаль авах байлаа. Одоо шууд мэргэжлийн бокс руу орно. Шударга спорт руу орсон нь дээр гэж бодож байна. Цаашид хичээж амжилт гаргана. Дараагийн олимпод ялагдал хүлээхийг хүсэхгүй байна" гэлээ. 

Одоо шууд мэргэжлийн бокс руу орно. Шударга спорт руу орсон нь дээр гэж бодож байна. Цаашид хичээж амжилт гаргана. Дараагийн олимпод ялагдал хүлээхийг хүсэхгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.