| | USD/MNT 0₮

МАН-ын бага хурал цахимаар хуралдаж, нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийднэ

Монгол ардын нам бага хурал 11:00 цагаас цахимаар хуралдана. Хуралдаанаар нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.

Ирэх 10 дугаар сарын 10-нд УИХ-ын 18, 28 тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдахаар болсон. Тэгвэл өнөөдөр МАН бага хурлаар нөхөн сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна. 

Өнгөрөгч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-ээс сонгогдсон гишүүн Д.Сумъяазар Нийслэлийн засаг даргаар томилогдсон. Харин УИХ-ын сонгуулийн 18 тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон У.Хүрэлсүх МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас нөхөн сонгууль явуулахаар болсон юм.

Монгол ардын нам бага хурал 11:00 цагаас цахимаар хуралдана. Хуралдаанаар нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг шийдвэрлэх юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.