| | USD/MNT 0₮

Токио 2020:ОУХМ Б.Хонгорзул өнөөдөр дагах барилдаандаа ялбал хүрлийн төлөө барилдана

Токио 2020 зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд барилдаж байгаа ОХУМ Б.Хонгорзул өнөөдөр дагах барилдаан хийнэ. Тодруулбал,  тэрбээр Гвиней улсын бөх Фатумата Камаратай 10 цагт барилдах юм. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн 53 кг  жинд Б.Болортуяа Гуамын бөх Ркаела Мари Рамос Аквинотай , эрэгтэйчүүдийн 125 кг – М.Лхагвагэрэл Беларусийн бөх Дзианис Храмянковтай барилдах юм байна.

ОУХМ Б.Хонгорзул 20 настай, анхны олимпдоо оролцож буй түүний хувьд өчигдөр эхлээд Францын Матилде Ривьерег ялж, шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваитай тааран барилдаж, ялагдал хүлээсэн. Улмаар Япон бөх алтан медалийн төлөө шалгарч, манай тамирчин дагах барилдаан хийх эрхтэй болсон юм. Хэрэв өнөөдөр дагах барилдаандаа ялчихвал хүрлийн төлөө барилдах юм. 

 

Токио 2020 зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд барилдаж байгаа ОХУМ Б.Хонгорзул өнөөдөр дагах барилдаан хийнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.