| | USD/MNT 0₮

ХХЕГ-ын гурван алба хаагч золгүйгээр амиа алджээ

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги салбарт ажиллаж байсан гурван албан хаагч золгүйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн 0275 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч мориндоо чирэгдэж нас барсан байна. Мөн Хэнтий аймгийн Дадал сум дахь хилийн 0287 дугаар ангийн Хилийн албаны дарга залуу ээлжийн амралтаа авсан байх үедээ усанд осолдож нас баржээ. Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн ахлагч залуу Ховд аймагт амарч байхдаа Дөргөн нууранд осолдон, цогцсыг нь аврагчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь хилийн 0101 дүгээр ангийн нэг ахлагч тээврийн хэрэгсэл жолоодон ухарч байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс хугацаат цэргийн алба хаагчийг мөргөж  гэмтээжээ. Мөн Дорнод аймаг дахь хилийн 0132 дугаар ангийн алба хаагчийн эхнэр зам тээврийн ослоор нас барсныг хил хамгаалах байгууллагынхан ихэд нууцалж байна. 

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн 0275 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч мориндоо чирэгдэж нас барсан байна. Мөн Хэнтий аймгийн Дадал сум дахь хилийн 0287 дугаар ангийн Хилийн албаны дарга залуу ээлжийн амралтаа авсан байх үедээ усанд осолдож нас баржээ. Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн ахлагч залуу Ховд аймагт амарч байхдаа Дөргөн нууранд осолдон, цогцсыг нь аврагчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.