| | USD/MNT 0₮

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбогдуулан Н.Номтойбаяр гишүүнийг шалгаж байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбогдуулан Н.Номтойбаяр гишүүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө энэхүү мэдээллийг үгүйсгэж, "Албан бичгээр ч, албан тушаалтны үгээр ч тийм мэдэгдэл ирээгүй. Гэхдээ би шалгуулахад бэлэн. Харин олон нийтэд нээлттэй явуулах хэрэгтэй" гэсэн юм. Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 1 дүгээр албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтохын хэлж буйгаар "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбогдуулан УИХ-ын нэг гишүүнийг шалгаж байгаа. Н.Номтойбаяр гишүүн мөн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир тодорхой хариулах боломжгүй байна. ЖДҮХС-гийн хэргийг ч мөн шалгаж байгаа. Явц удааширсан зүйл байхгүй" гэлээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбогдуулан Н.Номтойбаяр гишүүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө энэхүү мэдээллийг үгүйсгэж, "Албан бичгээр ч, албан тушаалтны үгээр ч тийм мэдэгдэл ирээгүй. Гэхдээ би шалгуулахад бэлэн. Харин олон нийтэд нээлттэй явуулах хэрэгтэй" гэсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.