| | USD/MNT 0₮

185 мянган хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгахаар 3 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

2020 оны 11 дүгээр сарын 11-нд манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Үүнээс шалтгаалан сургууль, цэцэрлэгийн байгууллагууд цахимаар хичээллэж эхэлсэн юм. Гэвч интернетгүй, цахилгаангүй орчинд амьдарч байсан 185 мянган хүүхдийн хичээлийн хоцрогдолтой байгаа юм байна. Тэгвэл эдгээр хүүхдүүдийн хоцрогдлыг арилгахад гурван тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Боловсрол шинжлэх ухааны яам өнгөрсөн долдугаар сард  Засгийн газарт хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний цогц хөтөлбөрийг оруулж батлуулсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцолсон юм. Дээрх мөнгөөр хоцрогдолтой байгаа хүүхдүүдийн компьютер, интернетийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Эхний ээлжинд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, хөтөлбөрөөр хичээлийн хоцрогдлыг нөхөхөөр болжээ. 

БШУЯ өнгөрсөн долдугаар сард Засгийн газарт хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний цогц хөтөлбөрийг оруулж батлуулсан байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа ба дээрх мөнгөөр хоцрогдолтой байгаа хүүхдүүдийн компьютер, интернетийн асуудлыг бүрэн шийдвэрлэх юм. Эхний ээлжинд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, хөтөлбөрөөр хичээлийн хоцрогдлыг нөхөхөөр болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.