| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан: Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар хичээллэнэ

Засгийн газрын хуралдаанаар 9 дүгээр сарын 1-нээс хичээлийг танхим болон цахимаар эхлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Уг асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Цэцэрлэгийн 4, 5 насны хүүхдийг 9 дүгээр сарын 1-нээс хичээллэнэ. Тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэнэ.

МСҮТ, Их сургууль, Коллежийн хичээл  9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ. Есдүгээр сарын 13-наас танхимаар хичээллэнэ. Учир нь энэ жил  ЭЕШ-ыг хойшлуулсан” гэв.     

Цэцэрлэгийн 4, 5 насны хүүхдийг 9 дүгээр сарын 1-нээс хичээллэнэ. Тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх юм. Харин МСҮТ, Их сургууль, Коллежийн хичээл 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлж, есдүгээр сарын 13-наас танхимаар хичээллэх юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (34)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.