| | USD/MNT 0₮

ХОМ: Ц.Цэрэнпунцаг гишүүн 700 сая төгрөгийн үнэтэй зургаан машинтай, 6.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Төрийн албан хаагчдын АТГ-т мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдээлэл хэвлэл болоод олон нийтийн цахим хэрэгслээр цацагдсаар байна. Уг мэдүүлгээр жилдээ л хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар нь олдог УИХ-ын гишүүд, яамд, агентлагийн дарга нарын хөрөнгө ил болсоор байна. Тэдний нэг бол 2020 оны ээлжит сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Улсын гарьд цолтой Ц.Цэрэнпунцаг юм. Тэрбээр анх удаа АТГ-т ХОМ гаргаж өгч, өмч хөрөнгөө тоолуулав. 

Завхан аймгаас сонгогдсон Ц.Цэрэнпунцаг гишүүн:

  • Жилийн орлого 436 сая 207 мянга 750 төгрөг
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 124 сая 134 мянган төгрөг
  • 6 тэрбум 798 сая 415 мянган төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй,
  • 736 сая 497 мянган төгрөгийн үнэ бүхий Toyota SIENTA- 1, Land Range Rover- 1, BMW, X-6- 1, Mercedes Benz, G 500- 1, Lexus, 570- 1, Porsche, Cayenne- 1 автомашинтай.
  • 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй,
  • 150 сая 795 мянган төгрөгийн хадгаламжтай,
  • Жем интернэшнл ХХК, ДДЭШТВ ХХК, Жи би си си ББСБ, Жем групп ХХК, Жи эн бевережис ХХК, Жем нэт ХХК, Автоимпекс ХХК, Жем проперти ХХК, Жем проперти ХХК, Жем трейд ХХК, Хужирт тур ХХК, Жем Хужирт ХХК, Кевико ХХК, Гарди менежмент ХХК, Митсолюшнс ХХК, Фрэндшип наран ХХК, Ти вай жи ХХК, Эс пи эс эйч ди ХХК, Аспайр майнинг лимитед ХХК-д хувь эзэмшдэг байна.

Төрийн албан хаагчдын АТГ-т мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдээлэл хэвлэл болоод олон нийтийн цахим хэрэгслээр цацагдсаар байна. Уг мэдүүлгээр жилдээ л хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар нь олдог УИХ-ын гишүүд, яамд, агентлагийн дарга нарын хөрөнгө ил болсоор байна. Тэдний нэг бол 2020 оны ээлжит сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Улсын гарьд цолтой Ц.Цэрэнпунцаг юм. Тэрбээр анх удаа АТГ-т ХОМ гаргаж өгч, өмч хөрөнгөө тоолуулав.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.