| | USD/MNT 0₮
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим сайтаас харахад Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөгийн жилийн орлого огцом өсчээ. Тэрбээр 2017, 2018 онд УИХ-ын гишүүний зөвлөх байсан харин 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх хийж байгаад 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр томилогдсон юм. УИХ-ын даргын зөвлөх хийж байхдаа жилийн орлого нь 15 сая төгрөг байсан бол төлөөлөгч болоод нэг жилийн хугацаанд 119 сая 597 мянган төгрөгийн орлого олжээ. 90 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байсан бол өнгөрсөн жил мөнгөний хэмжээ нь нэмэгдээд 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болжээ.
Харин гэр бүлийнх нь жилийн орлого 85 сая төгрөг байна. Өмнөх гурван жилийн хугацаанд гэр бүлийнх нь орлого 13-19 сая төгрөг байжээ. Төлөөлөгч болоод нэг орон сууцтай болсон бол өмнөх жилүүдэд орон сууцгүй хэмээн ХОМ-дээ мэдүүлжээ. Зуслангийн бол хашаа байшин, үйлчилгээний зориулалттай газар, автозогсоол байхгүй. Гурван жилийн хугацаанд 93 сая төгрөгийн үнэтэй суудлын жижиг машин Toyota, Mark2- 1,Жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570 нэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл, машины тоо нь хасагдаж, нэмэгдээгүй аж. Мал аж ахуй байхгүй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжиндаа 6 сая төгрөгтэй. Бусдаас авлага байхгүй харин 202 сая төгрөгийн зээлтэй юм байна. "Түрүү Инфо эжэнси" ХХК-нд хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмшдэг юм байна.
Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөгийн жилийн орлого огцом өсчээ. Тэрбээр 2017, 2018 онд УИХ-ын гишүүний зөвлөх байсан харин 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх хийж байгаад 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр томилогдсон юм. УИХ-ын даргын зөвлөх хийж байхдаа жилийн орлого нь 15 сая төгрөг байсан бол төлөөлөгч болоод нэг жилийн хугацаанд 119 сая 597 мянган төгрөгийн орлого олжээ. 90 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байсан бол өнгөрсөн жил мөнгөний хэмжээ нь нэмэгдээд 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болжээ.