| | USD/MNT 0₮

ХОМ:УИХ-ын гишүүн Г.Амартүвшин жилийн 226 сая төгрөгийн орлоготой, нэг тэрбум төгрөгийн зээлтэй байна

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулсан. Тэгвэл энэ удаад хамгийн их зээлтэй гишүүдээр Г.Амартүвшин, Н.Учрал, Ц.Мөнх-Оргил нар тодорч байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нэг тэрбум төгрөгийн зээлтэй аж. 

Түүний жилийн орлого 226 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 174 сая төгрөг байна. Түүнчлэн долоон тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 

Харин 480 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, G 55 AMG автомашинтай. Сайн үүлдрийн 100 ямаатай бол 200 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна. Банкны хадгаламжиндаа 62 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. "Тэгш Тайшир" групп ХХК, "Мөөжиг органик" ХХК, "Монгол сийлбэр" ХХК, "Би Ди Нолар" ХХК, "Уяач апп ХХК", "Амар асар" ХХК, "Тэгш булан" ХХК, "Вла Монголиа" ХХК, "Эрксис Монголиа" зэрэг хувьцаат компаниудад хувь эзэмшдэг ажээ. 

Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өөрийн найзууд болох Х.Ганхуяг, Г.Дамдинням гишүүнтэй хамтарч 33 сая төгрөгийн зээл гаргуулж авсан байдаг. Тэд гишүүд болоогүй байхдаа ийнхүү банкны найзыгаа ашиглаж гаргуулж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байгаа юм. Тэднийг Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум төгрөгийн зээлээ төлөхийг шаардаж, энэ мөнгийг ард түмэн мартаж болохгүй эргэж төлүүлэхийг шаардсаар байгаа юм. 

Түүний жилийн орлого 226 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 174 сая төгрөг байна. Түүнчлэн долоон тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.