| | USD/MNT 0₮

Шинэ томилгоо:Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, оронд нь Ц.Бат-Энхийг томилжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, оронд нь МАН-ын Нарийн Бичгийн Дарга асан Ц.Бат-Энхийг томилж тэрээр өнөөдөр өглөө ажлаа хүлээн авлаа.

Хуулийн дагуу "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Ерөнхий Захирал Х.Бадамсүрэн уг шийдвэрийг гаргахын тулд Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газартай зөвшилцөх учиртай. Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар Ц.Бат-Энхийг томилохыг ТӨБЗГ хүлээн зөвшөөрч тус томилгоо ийнхүү хийгдэж буй. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, оронд нь МАН-ын Нарийн Бичгийн Дарга асан Ц.Бат-Энхийг томилж тэрээр өнөөдөр өглөө ажлаа хүлээн авлаа.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.