| | USD/MNT 0₮

Ж.Сүхбаатар:Хуульзүйн сайд Х.Нямбаатар та цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дордуулсны хариуцлагыг үүрэх болно шүү

Өчигдөр орой цахим орчинд хоёр цагдаагийн алба хаагч хоёр иргэнийг гавлаж байгаад балмадаар зодож буй бичлэг цахим сүлжээнд шуугиан тариад байна. Энэ асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн бол АН-ынхан, УИХ-ын гишүүд тэр хоёр цагдаа болон удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тухайн бичлэг 2019 оны өвөл болсон бөгөөд хохирогч нар нь сая бичлэгийг ил гаргаж ирсэн юм.

Энэ бусармаг балмад хэрэгт ХЗДХ-ийн сайд асан одоо ЗГХЭГ-ын дарга байгаа Ц.Нямдорж болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Тэнд хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээх ёстой. Харин тэр хүн хариуцлага хүлээх ёстой бол хариуцлагаа хүлээ. Цагдаажсан төрийг байгуулах гээгүй юм. Х.Нямбаатар та цагдаагийн сайд биш. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нь өмнөхөөсөө дордсон шүү. Харилцаа хандлага нь. Энэ Болд гээч дарга ямар юм хийдэг хүн юм бэ. Өнөөдрийг хүртэл Хуульзүйн байнгын хороо энэ хүний ажлыг үнэлж дүгнээгүй байгаа. Цагдаагийн байгууллага хэрвээ ийм байх юм бол Хуульзүйн сайд та хариуцлага хүлээх болно шүү. Ковидын үед цагдаагийн байгууллага хэрхэн ажилласныг дараа нь шалгах болно. Ажлын хэсгийг би ахална гэдгийг энэ Хуульзүйн байнгын хорооны хуралд оруулж байна. Энэ цагдаа гэдэг чинь цагдаажсан төрийг бий болгоход зориулагдсан юм биш шүү. Хүний эрхийг хамгаалж чадахгүй бол ажлаа болих хэрэгтэй. Нийгмийн дэг журмыг хангана гэх нэрийн дор хүний эрхийг зөрчиж ингэж ажлаа явуулах юм бол камержуулахаа ч болих хэрэгтэй. Камержуулна гэсэн үгээ тоть шиг давтана. Хүний эрхийг хамгаалж чадах баталгаагаа гаргаж тэр камержуулах ажлаа ярь. Чадахгүй байж ингэж ярих хэрэггүй. Хүмүүс цагдаажсан төрийн дор амьдарч болохгүй шдээ" гэв. 

Цагдаагийн байгууллага хэрвээ ийм байх юм бол Хуульзүйн сайд та хариуцлага хүлээх болно шүү. Ковидын үед цагдаагийн байгууллага хэрхэн ажилласныг дараа нь шалгах болно. Ажлын хэсгийг би ахална гэдгийг энэ Хуульзүйн байнгын хорооны хуралд оруулж байна. Энэ цагдаа гэдэг чинь цагдаажсан төрийг бий болгоход зориулагдсан юм биш шүү. Хүний эрхийг хамгаалж чадахгүй бол ажлаа болих хэрэгтэй. Нийгмийн дэг журмыг хангана гэх нэрийн дор хүний эрхийг зөрчиж ингэж ажлаа явуулах юм бол камержуулахаа ч болих хэрэгтэй.
Улс төр

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.