| | USD/MNT 0₮

Ч.Өнөрбаяр:Цагдааг өөгшүүлж байсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоор Засгийн газрын тогоогоо бариулсан Ерөнхий сайд юу бэ

 
Ардчилсан намын ээлжит 4/11 мэдээллийн цаг өнөөдөр 11.00 цагт Ардчиллын өргөөнд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллийн цагаар улс төрийн намын хууль, Шүүхийн тухай хуультай холбоотой Дээд шүүхийн бүртгэлийн асуудал болон Архангай аймгийн Засаг даргын асуудлаар мэдээлэл өгөв.
 
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улсад хамгийн үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө. Иргэнийхээ эрх чөлөөг зөрчдөг түүний хажуугаар дуугай өнгөрдөг эрх баригч, төртэй байж болохгүй. Та бүхэн мэдэж байгаа байх. Өмнө нь хоёр ялтан нэгнээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуулаад л гүйж байсан. Тэр үеийн Хууль зүйн сайд, одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Энэ ямар бузар булай, аймшигтай зүйл вэ" гээд л халаглаж суусан. Гэтэл өнөөдөр өөрийг нь Хууль зүйн сайдаар ажиллах байх үед буюу 2019 онд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, иргэдийг тамлах зовоосон цагдаагийн албан хаагчдыг тэр хүн мэдээгүй өнгөрсөн байх гэж. Тэр үед цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүс, тэр үед хууль зүйн салбарыг толгойлж байсан хүмүүс энэ асуудлыг мэдээгүй өнгөрүүлсэн байна. Ийм хариуцлагагүй байх таарахгүй. Одоо ЗГХЭГ-ын дарга өрөөндөө уйлаад л сууж байгаа байх гэж найдаж байна. Хоёр иргэнийг миний дор байсан цагдаа нар ямар аймаар зодож харгислал үйлдээ бэ гэж бодож уйлж суугаа байх. Одоо энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой. Яагаад тодорхой хүмүүст хариуцлага ярихаар дээд шатандаа нуугдаад өнгөрдөг доод шатныхандаа хариуцлага тооцох ёстой.
 
Иргэдийнхээ эсрэг хөдөлж, цагдааг өөгшүүлж байсан ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийг ЗГХЭГ-ын даргаар тавьж Засгийн газрынхаа гал тогоог бариулсан Ерөнхий сайд бас юу бэ. Энэ хүмүүстээ хариуцлага тооц. 
 
Цагдаа иргэнлэг, цагдаа иргэдээ хамгаалдаг болоход төр юу хийсэн бэ. Хууль сахиулах тогтолцоог өөрчлөх бодлого үгүйлэгдэж байна. ЗГХЭГ-ын Ц.Нямдорж олон нийтээс уучлалт гуйх ёстой. Ёсзүйн хувьд ийм ажлыг хийх хэрэггүй. Хуульзүйн сайд байхдаа энэ балмад үйлдлийг мэдээгүй байсан учраас олон нийтээс уйчлал гуйгаарай. Таны цагдаа өнөөдөр Монгол Улсын иргэдийг зодож тамлаж байна. Энэ үйлдэл чинь маргааш өөр хэн нэгэн иргэнийг хохироож, нөгөөдөр тань дээр ирэхийг үгүйсгэхгүй. Миний цагдаа гэж өмчилдөг. Таны цагдаа ийм үйлдэл гаргасан байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шударга ёс ярьдаг. Та "Монголын хамгийн үнэтэй баялаг бол ард түмэн" гэж хэлсэн. Гэтэл үнэтэй баялагийг чинь устгаж нухчин дарах гэж байна. Тиймээс ёсзүйгүй сайд дарга нартаа хариуцлага тооцооч ээ. Ингэж байж хариуцлагатай улс орон болно шүү. Тэнгэр оройноосоо цэлмэдэг шиг хариуцлага сайд дарга нараас ярьж эхлэх ёстой. 
 
Мөн саяхан Архангай аймагт АН-ын зарим нэг хүмүүс эрх баригч нартай нийлж, Засаг даргаа хууль бусаар огцруулсан. Энэ асуудалд намын үндсэн дүрмээрээ хариуцлага тооцох ёстой. Намын үндсэн дүрмийг зөрчсөн хүмүүстэй намын удирдлага бус Үндсэн дүрмийн хороо хариуцлага тооцдог. Хорооноос холбогдох арга хэмжээг авч, ийм зөрчил гаргуулахгүй байх үүднээс олон нийтэд мэдээлэх ёстой. АН өөрийн гэсэн хуультай дүрэмтэй. Үндсэн дүрмээрээ холбогдох арга хэмжээг яаралтай авах ёстой" гэлээ. 
Тэр үеийн Хууль зүйн сайд, одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Энэ ямар бузар булай, аймшигтай зүйл вэ" гээд л халаглаж суусан. Гэтэл өнөөдөр өөрийг нь Хууль зүйн сайдаар ажиллах байх үед буюу 2019 онд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, иргэдийг тамлах зовоосон цагдаагийн албан хаагчдыг тэр хүн мэдээгүй өнгөрсөн байх гэж. Тэр үед цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүс, тэр үед хууль зүйн салбарыг толгойлж байсан хүмүүс энэ асуудлыг мэдээгүй өнгөрүүлсэн байна. Ийм хариуцлагагүй байх таарахгүй. Одоо ЗГХЭГ-ын дарга өрөөндөө уйлаад л сууж байгаа байх гэж найдаж байна. Хоёр иргэнийг миний дор байсан цагдаа нар ямар аймаар зодож харгислал үйлдээ бэ гэж бодож уйлж суугаа байх. Одоо энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой. Яагаад тодорхой хүмүүст хариуцлага ярихаар дээд шатандаа нуугдаад өнгөрдөг доод шатныхандаа хариуцлага тооцох ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.