| | USD/MNT 0₮

Улсын хилээр 15 сая төгрөгийг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх боломжтой болжээ

Монгол Улсын хилээр гаалийн байцаагчид мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх боломжтой мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлж, 15 сая хүртэлх төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг гаальд мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, зорчигчид 15 сая төгрөгөөс дээш Монгол төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай Зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-т бөглөж гаалийн байцаагчийн тамгыг даруулах ёстой аж. Өмнө нь улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөхөд 5 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байсан юм.

Улсын хилээр 15 сая төгрөгийг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх боломжтой болжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.