| | USD/MNT 0₮

ХОМ:УИХ-ын гишүүн Х.Ганхуяг жилийн 499 сая төгрөгийн орлого олж, 3 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулсан. УИХ-ын гишүүдээс хэн нь хөрөнгөтэй, хэн нь жилд хэдэн төгрөгийн орлого олдог, хэдэн төгрөгийн үнэт эдлэл, зээлтэй хадгаламжтай вэ гэдгийг харж болно. 

Энэ удаад УИХ-ын гишүүн Хассуурын Ганхуягийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. 

Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Х.Ганхуяг гишүүн өнгөрсөн жил 499 сая төгрөгийн орлого олсон бол, гэр бүлийн гишүүд нь 113 сая төгрөг олжээ. Харин гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 130 сая төгрөгөөр үнэлэгдэх Range rover автомашинтай.

Түүнчлэн 45 сая төгрөгийн газартай бол 477 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна. Харин өөрийн хадгаламжиндаа 40 сая төгрөгтэй бол бусдаас 1.4 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Мал аж ахуй байхгүй. 

"Женерал индастриал солюшн" ХХК, "Майн тех" МСҮТ боловсрол сургалтын байгууллага,  "Мон аяут" ХХК, "Ремикон цемент шохой" ХХК, "Ремикон" ХК, "Эм Би Си Си холдинг" ХХК, "Хера Экуйпмент" ХХК, "Даунтаун фейшн" ХХК, "Сонголожистик" ХХК, НХГ ХХК, "Хера Энержи" зэрэг ХХК-д хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гишүүн өнгөрсөн жил 499 сая төгрөгийн орлого олсон бол, гэр бүлийн гишүүд нь 113 сая төгрөг олжээ. Харин гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 130 сая төгрөгөөр үнэлэгдэх Range rover автомашинтай.
Улс төр

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.