| | USD/MNT 0₮

Ч.Болортуяа:Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг бүрэн вакцинжуулсан ч гэсэн иргэд тайвшрах болоогүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Улсын хэмжээнд вакцинжуулалт хэдэн хувьтай байгаа талаар Эрүүл мэндийн сайд Л.Энхболд танилцуулсан байна. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 60.2 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан бөгөөд дэлхийн улс орнуудад вакцинд хамрагдалтаараа дээгүүр үзүүлэлттэй яваа юм байна. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцлээ. Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан байна. 12-17 насны хүүхдийг вакцинжуулах ажил эрчимтэй үргэлжилж байна. 

Хэдий хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан ч иргэд тайвшрах болоогүй. Дэлхийн 100 гаруй улсад дельта вирус бүртгэгдэж, манай улсад бүртгэгдсэн байгаа. Тархах чадвар өндөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хувь хоёр хувь өссөн. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй байна. Вакцинд идэвхтэй хамруулсан эмч эмнэлгийн ажилчдадаа талархал илэрхийлье. 

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний танилцуулгаар зээлийн нийт гүйцэтгэл 3,2 их наяд төгрөг байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 200 гаруй мянган ажлын байрыг хадгалж үлдсэн. 

Гуравдугаарт Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд оруулах Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталсан. Боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор Ажлын хэсгийнхэн ажиллаж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албаны айчлал хийсэн байгаа. Дорноговь аймаг, Гашуунсухайтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг тухайд өгч байгаа. Тодруулж хэлбэл, Замын-Үүдээр цааш гарах чиглэлд 110 машин өдөрт гарч байна. Нүүрс ачсан 10 машин гарч байгаа. Харин орох чиглэлд ачаатай 100 автомашин орж ирж байна" гэв.

Ингээд зарим асуултад тэрбээр хариулт өглөө.

-Ирэх сард вакцины гурав дахь тунг хийх үү? 

-ДЭМБ-аас гуравдахь тунг хийлгэх талаар хараахан зөвлөөгүй байгаа. Коронавирусийн эсрэг вакцин өөрөө хүртээмжгүй байгаа учраас зарим улс оронд 1,2 дахь тунгаа ч хийгээгүй байгаа юм. Эрүүл мэндийн яам судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа. Наймдугаар сард тодорхой зорилтод бүлэгт вакцин хийнэ гэсэн төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулсан ч хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Төлөвлөлт судалгаагаа хийж байгаа. Гадаад харилцаа болон Эрүүл мэндийн яам вакцин татан авах ажиллагаандаа анхаарч ажиллаж байгаа. 

-Иргэд вакциндаа хэр хамрагдаж байгаа вэ? 

-ХӨСҮТ-ээс цаг тухайд нь вакцинжуулалтын талаарх мэдээ мэдээллийг өгч байгаа. Вакцинд хамрагдах ёстой залуусын идэвх бага сул байна. Эсрэгээрээ хүүхдүүд вакцинд хамрагдах хувь үзүүлэлт өндөр байгаа. 

 

 

ДЭМБ-аас гуравдахь тунг хийлгэх талаар хараахан зөвлөөгүй байгаа. Коронавирусийн эсрэг вакцин өөрөө хүртээмжгүй байгаа учраас зарим улс оронд 1,2 дахь тунгаа ч хийгээгүй байгаа юм. Эрүүл мэндийн яам судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа. Наймдугаар сард тодорхой зорилтод бүлэгт вакцин хийнэ гэсэн төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулсан ч хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Төлөвлөлт судалгаагаа хийж байгаа. Гадаад харилцаа болон Эрүүл мэндийн яам вакцин татан авах ажиллагаандаа анхаарч ажиллаж байгаа.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.