| | USD/MNT 0₮

Н.П.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭХГҮЙ

Төрийн байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд зарим байгууллагууд сайн жишиг тогтоосон байна. Тухайлбал, шинэ жил тэмдэглэж, ажилчдаасаа зарлага гаргахгүй байх нь. Нэг хүн шинэ жилд ороход дор хаяж 100 мянгаас 1 сая төгрөг хүртэлх мөнгө зарцуулж байна гэсэн судалгаа байгаа юм. Авдаг цалин бага байж өндөр өртөгтэй, 3-4 цаг болох шинэ жилд цалингийнхаа 20-50 хувийг зарцуулна гэдэг эдийн засгийн хувьд хүндрэлтэй билээ.

Тэгвэл өчигдрөөс эхлэн Н.П.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн талаарх жиргээ олон нийтийн сүлжээнд их талархал хүлээгээд байна. Тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир энэ жил байгууллагынхаа дунд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Харин энэхүү зардлаас хэмнэсэн мөнгөө бүх ажилчдынхаа дансанд ижил тэгш буюу 20, 20 мянгаар хувааж хийсэн бөгөөд шилдэг ажилтан гэж дундаас нь шалгаруулахгүй байхаар тогтжээ.

Мөн энэ жилийн давсан орлогоо ч мөн ажилчдынхаа дансанд байршуулсан байна.  Асрагч, цэвэрлэгч нь гэхэд л дансандаа 60 мянган төгрөг авсан бол дээшлээд сувилагч, эмч, их эмч, мэс заслын эмч нар нь 500-1.000.000 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал авч талаар олон нийтийн сүлжээнд жиргэжээ.

Энэ жилийн тухайд олон ч байгууллага шинэ жил хийхээс татгалзаж буй. Ийнхүү нэг оройг хэдэн зуун мянгаар тэмдэглэхээс татгалзаж, хэмнэсэн мөнгөө гэрийнхээ эдийн засагт зарцуулах нь зөв гэдгийг олон нийт үзэж, дээрх шийдвэрийг дэмжжээ.

Н.П.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн талаарх жиргээ олон нийтийн сүлжээнд их талархал хүлээгээд байна. Тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир энэ жил байгууллагынхаа дунд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Харин энэхүү зардлаас хэмнэсэн мөнгөө бүх ажилчдынхаа дансанд ижил тэгш буюу 20, 20 мянгаар хувааж хийсэн бөгөөд шилдэг ажилтан гэж дундаас нь шалгаруулахгүй байхаар тогтжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.