| | USD/MNT 0₮

Намрын чуулганаас өмнө Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс чөлөөлнө

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олон жил сууж байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабандийг намрын чуулганаас өмнө ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл гарч эхлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард "Оюутолгой"-н ТУЗ-ийн гурван гишүүний нэгийг нь чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа л Монголын талын гурван ТУЗ-ийн даргыг солино гэдгээ хэлж Эрдэнэс-Оюунтолгойн захирал Ц.Түмэнцогтыг чөлөөлж байсан юм. Харин Н.Багабанди суудлаасаа ховхроогүй бөгөөд улстөрийнхөнтэй тохироо хийж албан тушаалтайгаа үлдсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд намрын чуулган эхлэхээс өмнө түүнийг чөлөөлөхөөр зүтгүүлэх нь. 

Н.Баганбандийн хувьд 2009-2012 он хүртэл, 2016 оноос өнөөг хүртэл "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. Мөн тэрбээр жилд 100 мянган ам.долларын цалин авдаг юм байна. Түүнийг ажиллаж байх хугацаанд уг төсөлтэй холбоотой маргаан олон гарч, сайжруулах шаардлага тавигдаж ирсэн ч ачааг нь зөвхөн Засгийн газар үүрч ирсэн. ТУЗ-ийнхөн дуугардаггүй, байр сууриа илэрхийлдэггүй гэсэн шүүмжлэл нэлээд гараад байгаа юм. 

Н.Баганбандийн хувьд 2009-2012 он хүртэл, 2016 оноос өнөөг хүртэл "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. Мөн тэрбээр жилд 100 мянган ам.долларын цалин авдаг юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.